Хувь хүний нууцад цахим орчноор дамжуулан халдах
Та хуучин гар утас, зөөврийн комьпютероо бусдад худалдах гэж байна уу?
АНХААРААРАЙ
Г нь хэрэглэж байсан гар утсаа худалдахдаа өөрийн цахим хаягийг бүрэн гаргаагүйгээс худалдаж авсан этгээд болох Н нь түүний цахим хаягт нэвтрэн, найзтайгаа харилцсан чатаас түүний дүрс бичлэгийг татан авч мэдээллийн сүлжээнд байршуулан хэмээн дарамталж, хүссэн мөнгийг нь өгөөгүй тул олон нийтэд тараасан хэрэг гарчээ. Улмаар хохирсон этгээд цагдаад гомдол гарган шалгуулж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлж, шүүхээс Н-г хувь хүний нууцыг цахим хэрэгсэл ашиглаж тараасан, мөн кибер орчинд халдаж мэдээллийг хуулбарлаж авсан гэж 2 гэмт хэрэгт ял шийтгэжээ.
Үүнтэй холбоотойгоор хохирогч Г нь өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд, гэр бүлийн харилцаа зэрэг олон зүйлсээр хохирол амссан бол гэмт хэрэгтэн Н нь ял шийтгэгдэж насан туршдаа ялтай гэх статустай болсон байна.
Иймд өөрийн мэдээлэлтэй холбооны хэрэгслийг бусдад худалдахдаа өөрийнхөө хаягаас бүрэн гаргаж, сайн хянах шаардлагатай байна.
Мөн фейсбүкийн хаяг нь нээлттэй байсан, би буруугүй гэх хандлагаар бусдын мэдээллийг хууль бусаар хуулж аван бусдад тараах нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.
Хуульчаас нь...