Казакстан улсад болж буй олны анхаарал татсан хэргийн Монгол Улс дахь нөлөө

        Казакстан улсад болсон Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан байж болзошгүй хэрэг тус улсдаа төдийгүй Монгол Улсын цахим орчинд олны анхаарлын төвд байгаа билээ.

        Хэргийн агуулга нь улс төрийн өндөр албан тушаалтан гэрлээд удаагүй байхдаа эхнэрээ олон цагийн турш зодож амь насанд нь хүрсэн гэх.

        Дээрх үйлдлийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд авч үзвэл гэмт хэргийн бүрэлдэхүүн, шинжийн хувьд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэх гэмт хэрэг байж болзошгүй байна. Энэ гэмт хэргийг үйлдсэнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоовол шүүгдэгчид арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан.

        Иргэдийн дунд тус хэргийн шүүх хуралдаанд хэлэлцэгдэж буй үйл явдлаас айх, цочирдох, болгоомжлох хандлага ажиглагдаж байгаа бол хуулийн байгууллагад ойр ажилладаг хүмүүсийн хувьд эсрнэгээрээ яагаад Казакстанд болсон хэрэгт манайхан ингэж их ач холбогдол өгөөд байгаа юм, манай улсад илүү цочирдом хэрэг ч гардаг шүү дээ гэх хоёр хандлага эсрэгцэж байна.

            Иймд Монгол Улсад энэ үйл явдалтай төстэй хэргийн тоон үзүүлэлтийг боломжит байдлаар судлан үзэхээр шийдлээ.

         Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан болох Shuukh.mn цахим хуудсаас дээрх гэмт хэрэгтэй адил зүйлчлэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын мэдээллийг сүүлийн таван жилийн байдлаар хайж үзэхэд дараах тоон үзүүлэлттэй байна.

Огноо

Шийтгэх тогтоолын тоо

1

2023/01/01-2023/12/31

16

2

2022/01/01-2022/12/31

17

3

2021/01/01-2021/12/31

17

4

2020/01/01-2020/12/31

17

5

2019/01/01-2019/12/31

6

Нийт

                                    74

/Шүүхийн шийдвэрийн цахим хайлтын дүн нь статистик мэдээллийг орлохгүй. Зарим шийтгэх тогтоол мөн нууцлалтай байдгийг дурдах нь зүйтэй байна./

        Гэр бүлийн хүн гэдэг нь зөвхөн эхнэр, нөхрийг хамааруулахгүй өргөн ойлголт байдаг.

/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үйлчлэлд хамаарах этгээд бүгд хамаарна./

        Эдгээр шийтгэх тогтоолд гэр бүлийн хүнээ үл ялих маргаан, шалтгаан, хардалт зэргээс согтуурсан үедээ онц харгис хэрцгий үйлдлээр олон тооны гэмтэл санаатай учруулж амь насанд нь хүрсэн үйлдэл ажиглагдаж байна.

        Тэгвэл яагаад ард иргэд цочирдон анхаарал хандуулж байгаа вэ гэхээр тус хэргийн гэмт үйлдэлтэй холбоотой ихэнх /нууцлалтайгаас бусад/ нарийвчилсан мэдээлэлтэй шүүх хуралдааны явцад шууд танилцах, мэдэх боломжтой байгаа нь үндсэн шалтгаан байж болох юм. Нэмэлт шалтгаан нь олны анхаарал татахуйц хос байсан байж болох юм. 

      Харин манайд хэргийн нарийвчилсан мэдээллийг авахад хүндрэлтэй, хуулийн тогтолцооны хувьд шүүх хурлын үйл ажиллагаа өөр, олны анхаарлыг татах, нийгмийг цочроох үйл ажиллагаа бага зэрэг нь Монгол Улсад үйлдэгддэг цочирдом хэргийг мэдэхгүй байх нөхцөлийг үүсгэдэг байж болох юм.

          Харин хуулийн байгууллагын үйл ажиллагаатай ойр байгаа хүмүүсийн дунд дээрх төрлийн гэмт хэрэг болон бусад онц харгис хэрцгий хэргийн гаралтын мэдээллийг харьцангуй тогтмол авдгаас анх дурдсан хандлагын эсрэгцэл үүссэн гэж үзэж байна. Иймд иргэдийг тогтмол мэдээллээр хангах нь гэмт хэргийн тоон үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна иргэд өөрдсөө мэдээлэл дутуу эсхүл буруу ойлгосон байдлаас Монгол Улсын хууль л болохгүй байна гэх ойлголтын хандлагад нөлөө үзүүлэх боломж гэж харж байна. 

           Гэхдээ иргэд энэ хэрэгт анхаарлаа хандуулж буй нь буруу гэх санааг агуулаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

          Мөн энэхүү үйл явдалтай холбоотойгоор өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд байж болзошгүй гэж үзсэн, эсхүл гэр бүлийн хүчирхийлэлд байгаа тохиолдолд ирээдүйд үүсэх эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хуульчаас зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдол хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй байна.

        Хуульчаас нь...


 be13bbe9-be13-462f-9aba-585e6d27705e.jpeg >